Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жил бүр цусны салбар төвүүдийн өмнөх онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэн, ололт амжилт, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөн, үндэсний зөвлөгөөнөө зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн Цус сэлбэлт судлалын салбарын үндэсний зөвлөгөөнийг 2026 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал, Нэгдсэн эмнэлгийн дарга нар болон Цусны салбар төвийн эмч, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ба Монгол улсын хэмжээнд цусны чанар, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхийн тулд удирдлагуудыг нэгдсэн мэдээллээр хангаж байгаагаараа онцлог боллоо.
2025 оны үйл ажиллагаагаараа манлайлан ажилласан шилдэг Цусны салбар төвүүдийг шалгаруулан, шагналыг гардууллаа. Үүнд:
- Тэргүүн байранд: Дорноговь аймгийн Цусны салбар төвийн хамт олон
- Дэд байранд: Дундговь аймгийн Цусны салбар төвийн хамт олон
- Гуравдугаар байранд: Өвөрхангай аймгийн Цусны салбар төвийн хамт олон
- Тусгай байранд: Увс аймаг, Орхон аймгийн Цусны салбар төвийн хамт олон тус тус шалгарлаа.
Цаашид Цус сэлбэлт судлалын салбарын тогтолцоог орон нутагт бэхжүүлэх, лабораторийн чадавхийг жигд хөгжүүлэх, хүний нөөц, тоног төхөөрөмжийн тогтвортой санхүүжилтийг шийдвэрлэхэд удирдлагуудын дэмжлэг, манлайлал нэн чухал байгаа тул үндэсний зөвлөгөөнөөс гарсан үр дүн, нэгдсэн зөвлөмжийг гаргаж, аймаг бүрт хүргүүлэхээр боллоо.










“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.