1963 онд улсын Цус сэлбэх станц байгуулагдан Донор-Үйлдвэрийн тасагт инженер техникчээр 1973- оноос н.Доржсүрэн, Г.Батбазар, Д.Сумъяа, н.Алтанцэцэг, И.Эрдэнэчимэг, Н.Энхамгалан нар ажиллаж байжээ.
Хэдийгээр нэр, харьяалал, бүтэц олонтой солигдож, цусны албыг аж ахуйн тооцоон дээр арилжааны хэлбэрт ажиллуулж байсан ч хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагуудын өсөн нэмэгдэж байсан хэрэгцээг хангаж, техник технологи, бүтээгдэхүүний стандартыг шинэчилэн боловсруулж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанар стандартыг жилээс жилд сайжруулахад инженер, тусгай мэргэжилтнүүдийн оролцоо их байв.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/445 тоот дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг үндэслэн төвийн Ерөнхий захирлын 2020 оны 11 сарын 02 өдрийн “Дотоод зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажилчдын цалин хөлсийг шинэчлэн батлах тухай” А/48 дугаар тушаалаар Инженер техникийн тасаг болон үйл ажиллагаа явуулж байна.
Инженер техникийн тасаг нь төвийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, Цусны салбар төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, үйлчилгээ, засвартай холбоотой зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, тээврийн хэрэгсэл, барилга, байгууламжийн засвар, үйлчилгээ хийх, бэлэн байдлыг хангах, дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй 6 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай