•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • Нэгдсэн лабораторийн тасаг

    image (1)

    ЦССҮТ-ийн Нэгдсэн Лаборатори нь:

    1. Доноруудын эрүүл мэндийг хянах шинжилгээ,
    2. Цуглуулсан цусны нэгж бүрт хийгдэх халдвар илрүүлэх, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ,
    3. Үйлдвэрлэсэн цус, цусан бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтын шинжилгээ,
    4. Цусны бүлэг хувийн тохироо тодорхойлох зэрэг иммуногематологийн чиглэлийн лавлагаа шинжилгээ тус тус хийх,
    5. Иммуногематологийн чиглэлээр сургалт зохион байгуулах гэсэн үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

    Нэг. Донорын эрүүл мэндийг хянах чиглэлээр:

    • Цус авахын өмнө донор бүрт цусанд агуулагдах гемоглобины хэмжээ, цусны бүлэг тодорхойлох шинжилгээг хийнэ.

    Нэмэлтээр:

    • Сийвэнгийн доноруудад ийлдсэнд агуулагдах нийт уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг,
    • Ялтаст эсийн доноруудад цусанд агуулагдах ялтаст эсийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийнэ.
    • Донорын үзлэгийн эмчийн заалтаар ийлдсэнд агуулагдах ферритин, цусны ерөнхий шинжилгээ хийнэ.
    • Шинэ донорууд болон 6 сараас дээш хугацаанд цусаа өгөөгүй донорт тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан аргын шинжилгээг хийнэ.

    Хоёр. Цуглуулсан цусны нэгж бүрд албан ёсоор хийгдэх шинжилгээ:

    2.1  Цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх

    • ХДХВ илрүүлэх Anti-HIV ½ шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
    • Хепатитын В вирүсийн халдвар илрүүлэх HBsAg шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
    • Хепатитын С вирүсийн халдвар илрүүлэх Anti-HCV шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
    • Тэмбүүгийн халдвар илрүүлэх ELISA буюу химолюминесценцийн аргаар тус тус шинжилж бүх халдвар сөрөг үед хариуг баталгаажуулж, эмнэлгийн хэрэгцээнд  олгоно.

    2.2  Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ

    • Цусны АВО бүлгийг шууд болон урвуу хавсарсан аргаар
    • Цусны резус бүлгийн Д эсрэгтөрөгчийг 100% шаардлагатай үед Е,е, С, с эсрэгтөрөгчийг,
    • Цусны Келл бүлгийн К эсрэгтөрөгчийг тус тус тодорхойлон баталгаажуулна.

    Гурав. Үйлдвэрлэсэн цус, цусан бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтын шинжилгээ:

    3.1 Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд агуулагдах эмчилгээний үр нөлөө өгөх өвөрмөц үзүүлэлтийн хяналт

    • Улаан эс агуулсан бүтээгдэхүүнд:
    • Хематокрит
    • Хемоглобины хэмжээ
    • Хадгалалтын эцэст улаан эсийн завралын хувийг тодорхойлно
    • Үлдэгдэл цагаан эс
    • Үлдэгдэл ялтаст эсийн тоо
    • Нийт уураг
    • Сийвэнгийн бүтээгдэхүүнд:
    • Нийт уураг
    • Фибриноген
    • Сийвэнгийн бүлэгнэлтийн 8-р фактор
    • Виллебрандын фактор
    • Эсийн бүтээгдэхүүнд:
    • Ялтаст эсийн тоо
    • рН хэмжээ
    • Улаан эсийн тоо

    3.2 Нян судлалын шинжилгээ:

    • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ариун чанарын шинжилгээ
    • Донорын тохойн нугалаасны арчдасны шинжилгээ

    Дөрөв. Трансфузиологийн  чиглэлийн лавлагаа шинжилгээ:

    4.1 Иммуногематологийн шинжилгээ:

    • Цусны АВО бүлэг тодорхойлох
    • Резус бүлэг тодорхойлох баталгаажуулах
    • Келл бүлэг тодорхойлох, баталгаажуулах
    • Резусын дэд бүлгийн эсрэгтөрөгч тодорхойлох
    • Эсрэгбие илрүүлэх
    • Эсрэгбие дүйн тодорхойлох
    • Кумбсын шууд болон шууд бус урвал
    • Цусны хувийн тохироо тодорхойлох шинжилгээ
    • Анти Д эсрэг үүссэн эсрэгбиеийн таньц тодорхойлох
    • Анти А, В эсрэгбиеийн таньц тодорхойлох
    • АВО бүлгийн дэд бүлэг тодорхойлох
    • Хүйтэнд урвалд ордог эсрэгбие тодорхойлох

    4.2  Үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг зохион байгуулах

    • Цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулах- хяналтын сорьц бэлтгэх,
    • Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээний үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг зохион байгуулах – хяналтын сорьц бэлтгэх, багц савлах, түгээх, хариуг авч нэгтгэн дүгнэлт, зөвлөмж хүргэх

    Тав. Сургалт зохион байгуулах чиглэлээр:

    • Иммуногематологийн шинэ тогтолцоог лабораториудад нэвтрүүлэх, хөгжүүлэх
    • ҮЧГҮ-ний хэрэгжилтийн тайлан, сайжруулах зөвлөмж өгөх чиглэлийн сургалтыг тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулж байна.

    НЛТ нь

    • 2015 онд Эрүүл мэндийн байгууллагын лабораторийн чанар ба чадавхад тавигдах шаардлага MNS ISO 15189:2015 үндэсний итгэмжлэх аудитад амжилттай хамрагдаж, Улсын хэмжээнд уг стандартыг нэвтрүүлсэн 2 дах лаборатори болсон.
    •  2016 онд MNS ISO 15189:2018 шинэчилсэн хувилбарт шилжсэн ба 2017, 2021 онуудад тус тус 4 жилийн хугацаагаар итгэмжлүүлсэн.
    • 2025 онд MNS ISO 15189:2024 шинэ хувилбарт шилжин итгэмжлүүлсэн.

    Тасгийн үндсэн үйл ажиллагааны чиглэл

    • Цуглуулсан цусны нэгж бүрт цус сэлбэлтээр дамжих халдварыг фермент холбоот эсрэгбиеийн урвалын арга болон полимеразын гинжин урвалын аргаар ДЭМБ-ын стратеги, алгоримтыг баримтлан хийж байна.
    • Улсын хэмжээнд иммуногематологийн лавлагаа шинжилгээг хийж, үндэсний чанарын гадаад үнэлэгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
    • Цус, цусан бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтын (биохими, гематологи, нян судлал, бүлэгнэлт)  шинжилгээг 100% хийн ажиллаж байна.

    ЦССҮТ-ийн НЛТ нь MNS/ISO 15189:2015-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн улсын хэмжээний хоёр дахь лаборатори юм.

    2018 онд ЭХХХ-5 төслийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр нэгдсэн  лабораторийн тасагт шинээр

    • Донорын цусанд халдвар илрүүлэх шинжилгээний хемилюминсценцийн бүрэн автомат анализатор HSCL 5000, нуклейн хүчлийн олшруулах Roche Cobas 6800 анализатор,
    • Бүлэг тодорхойлох шинжилгээний бүрэн автомат Immucor анализатор
    • Нян судлалын шинжилгээний Bact/Alert бүрэн автомат анализатор
    • Бүлэгнэлтийн шинжилгээний Sysmex CS-2400 бүрэн автомат анализаторыг тус тус үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.