ЦУС ЦУГЛУУЛАЛТ
Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгдөг хүнийг хэлнэ.
Цусны донорын төрлүүд
- Бүхэл цусны донор
- Сийвэнгийн донор
- Ялтаст эсийн донор
Цусны донорыг сонгох шалгуур үзүүлэлт
| Шалгуур үзүүлэлт | Бүхэл цусны донор | Сийвэнгийн донор | Эсийн донор | |
| Нас | 17-60 | 18-55 | ||
| Жин | 50 кг-аас дээш,/эрэгтэй/
45 кг-аас дээш/эмэгтэй/ |
55 кг-аас дээш,/эрэгтэй/
50 кг-аас дээш/эмэгтэй/ |
||
| Гемоглобин | 125 г/л буюу түүнээс дээш | |||
| Өгөлтийн хоорондийн хугацаа | 2 сар ,/эрэгтэй/ | 14 хоног | 1 сар | |
| 3 сар /эмэгтэй/ | ||||
| Цус өгөлтийн хэмжээ | 350-400 мл | 500-600 ми | 200-300×109 хүртэл /4-6 нэгж/ | |
| Эсийн тоо | – | – | 180×109/л дээш
360×109/л доош |
|
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
- Доноруудын эрүүл мэндийг хянах шинжилгээ,
- Цуглуулсан цусны нэгж бүрт хийгдэх халдвар илрүүлэх, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ,
- Үйлдвэрлэсэн цус, цусан бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтын шинжилгээ,
- Цусны бүлэг хувийн тохироо тодорхойлох зэрэг иммуногематологийн чиглэлийн лавлагаа шинжилгээ тус тус хийх,
- Иммуногематологийн чиглэлээр сургалт зохион байгуулах гэсэн үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Нэг. Донорын эрүүл мэндийг хянах чиглэлээр:
- Цус авахын өмнө донор бүрт цусанд агуулагдах гемоглобины хэмжээ, цусны бүлэг тодорхойлох шинжилгээг хийнэ.
Нэмэлтээр:
- Сийвэнгийн доноруудад ийлдсэнд агуулагдах нийт уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг,
- Ялтаст эсийн доноруудад цусанд агуулагдах ялтаст эсийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийнэ.
- Донорын үзлэгийн эмчийн заалтаар ийлдсэнд агуулагдах ферритин, цусны ерөнхий шинжилгээ хийнэ.
- Шинэ донорууд болон 6 сараас дээш хугацаанд цусаа өгөөгүй донорт тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан аргын шинжилгээг хийнэ.
Хоёр. Цуглуулсан цусны нэгж бүрд албан ёсоор хийгдэх шинжилгээ:
2.1 Цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх
- ХДХВ илрүүлэх Anti-HIV ½ шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
- Хепатитын В вирүсийн халдвар илрүүлэх HBsAg шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
- Хепатитын С вирүсийн халдвар илрүүлэх Anti-HCV шинжилгээг энзим иммуны эсвэл химолюминесценцийн аргаар шинжилж, урвал өгөөгүй сөрөг бүх сорьцыг PCR шинжилгээний аргаар шинжилж сөрөг буюу урвал өгөөгүй үед,
- Тэмбүүгийн халдвар илрүүлэх ELISA буюу химолюминесценцийн аргаар тус тус шинжилж бүх халдвар сөрөг үед хариуг баталгаажуулж, эмнэлгийн хэрэгцээнд олгоно.
2.2 Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ
- Цусны АВО бүлгийг шууд болон урвуу хавсарсан аргаар
- Цусны резус бүлгийн Д эсрэгтөрөгчийг 100% шаардлагатай үед Е,е, С, с эсрэгтөрөгчийг,
- Цусны Келл бүлгийн К эсрэгтөрөгчийг тус тус тодорхойлон баталгаажуулна.
ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Үйлдвэрлэлийн тасаг нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох, бүтээгдэхүүний нөөц, хангамжийг зохицуулах үйл ажиллагаа явуулдаг.
Тус төв нь 10-12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан бол 2016 оноос эхлэн шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулан одоогоор 30 гаруй нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, Улаанбаатар хотын эмнэлэг болон шаардлагатай тохиолдолд хөдөө нутгийн эмнэлгийн хэрэгцээт цус цусан бүтээгдэхүүнээр ханган ажилладаг.



“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна