Мэндчилгээ
Манай байгууллага 1963 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн цус, цусан бүтээгдэхүүн цуглуулах, боловсруулах, хадгалах, эмнэлэгт нийлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, 26 салбар төвөөр дамжуулан бүх аймаг, сумд, эрүүл мэндийн байгууллагад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж ирлээ.
Бид цусны аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, донорын идэвхтэй оролцоог дэмжих, олон улсын стандарт, шинэ технологи, шинэлэг арга зүйд суурилсан үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд хамт олны мэргэжлийн ур чадвар, өндөр ёс зүй, хүний амьдралын үнэ цэнийг эрхэмлэн ажиллах зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мөн цусны аюулгүй байдлыг хангах, донорын сэтгэл зүй, идэвхийг дэмжих, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл, сургалт, судалгааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.
Түүнчлэн цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, олон нийтэд донорын ач холбогдлыг сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр олон нийтийн арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байна.
Бидний эрхэм зорилго бол Монгол Улсын иргэн бүрийн эрүүл энхийн төлөө ажиллах, цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хангах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд оршино.
Эрхэм энэ үйлсэд хамтран ажиллагч, дэмжигч, донор та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ,
Б.НАРАНТУЯА




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай