•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ МАГАДЛАХ АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулдаг Эрүүл мэндийн яамны харьяа Тусгай мэргэжлийн төв юм.
    Тус төв нь 2015 онд Олон улсын “Эрүүл мэндийн лаборатори. Чанар ба чадавхид тавигдах шаардлага” ISO 15189:2015, 2017 онд Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” ISO 9001:2015, 2018 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” OHSAS 18001:2012, 2022 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-шаардлага” ISO 45001:2018 стандартыг тус тус нэвтрүүлэн, тогтвортой хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн салбартаа манлайлагч байгууллага билээ.
    Бид жил бүр Чанарын менежментийн болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын болон Эрүүл мэндийн байгууллагын лабораторид тавигдах шаардлагын баталгаажуулах, магадлах аудитуудад амжилттай хамрагдаж, үйл ажиллагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд 2023 онд Нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжих зорилго тавин ажиллаж, 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Чанарын менежментийн болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авсан.
    2024 оны 11 сарын 12-оос 13-ны өдрүүдэд Монсертф компаний Тэргүүлэх аудитор Н.Мягмаржаргал, О.Болорсайхан нарын бүрэлдэхүүнтэй аудитын баг тус төвийн Нэгдсэн менежментийн тогтолцоо / ISO 9001:2015, ISO 45001:2018/ -нд магадлах аудит хийж, манай хамт олон амжилттай хамрагдлаа.
    Цаашид ч олон улсын болон үндэсний стандартуудын шаардлагыг тогтвортой ханган ажиллахын сацуу аудитын зөвлөмжийн мөрөөр үйл ажиллагаагаа байнга сайжруулж ажиллах болно.
    Энэ дашрамд олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж, тасралтгүй сайжруулахын зэрэгцээ одоог хүртэл нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа төвийн үе үеийн удирдлага, нийт хамт олондоо талархал илэрхийлж, цусны аюулгүй байдлыг хангах үйлсэд нь улам их амжилт хүсье.👏
    467021206_984049037084687_5238702209934582169_n     466591012_984049503751307_6884816996638368663_n 466619833_984049397084651_6857392801705249217_n     466863627_984049617084629_4585672362396936499_n467022287_984049157084675_3990924222826477048_n     466870609_984049280417996_1709054533169663343_n
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.