Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт багц цагийн сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум болон өрхийн Эрүүл мэндийн төвийн 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэлтийн урвал, хүндрэлийг хянах, сэргийлэх, цусны бүлэг, хувийн тохироо, лабораторийн шинжилгээ, цус болон цусан бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хүйтэн хэлхээний тогтолцоо, мөн эрүүл мэндийн байгууллагын үүрэг, захиалгатай холбоотой анхаарах асуудлуудын талаар цогц мэдлэг, мэдээлэл авлаа.
Энэхүү сургалт нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг хэвшүүлэх, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.









Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай