Байгууллагын үндсэн зорилго, чиг үүрэг
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд цусны донор
элсүүлэлт, цус авах, цус, цусан бүтээгдэхүүний шинжилгээ, үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, цусны сонор сэрэмжийн тогтолцоо, цус сэлбэлт, судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил apгa зүйгээр хангах стандарт заавар, арга зүйн зөвлөмж боловсруулах, мэргэжлийн дүгнэлт гаргах, цус сэлбэлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, судалгаа, шинжилгээний ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага /тусгай мэргэжлийн төв/ байна.
Үндэсний төв нь зохион байгуулалтын бүтцийн хувьд бие даасан алба, тасгаас бүрдэх бөгөөд бүтцийн нэгжүүд нь дараах чиг үүрэгтэй байна:
- Захиргаа, маркетингийн алба нь байгууллагыг удирдлагаар хангахад Ерөнхий захиралд дэмжлэг үзүүлэх, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, хяналт тавих, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, статистик мэдээ, тайлан гаргах, нэгтгэн дүгнэх, мэдээлэх, байгууллагын үйл ажиллагааны өртөг зардлыг тооцох, төсвийн төсөл боловсруулах, хүний нөөцийн бодлого, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын маркетингийн үйл ажиллагааг хөгжүүлэх;
- Цусны чанар, аюулгүй байдлын алба нь стандартыг мөрдүүлэх, чанарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх, цусны сонор сэрэмжийн тогтолцоог хөгжүүлэх, халдварын сэргийлэлтийн хэрэгжилтийг хангах;
- Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн алба нь Төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, эмч, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагаа, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээлэл, сүлжээний бэлэн байдлын хангах, сүлжээний тоног төхөөрөмж, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах;
- Санхүү бүртгэлийн алба нь төвийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг бодитой тодорхойлох, төсвийн төсөл боловсруулах, зардлын үp ашгийг сайжруулах, холбогдох хууль, эрх зүйн актын хүрээнд төвийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад ач холбогдолтой, үнэн зөв мэдээллээр удирдлагыг хангах, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, бараа, материалын нөөц, хангамжийг хариуцах, хадгалалтын горимыг мөрдөх;
- Сувилахуй, үйлчилгээний алба нь сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг хангах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимын хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх болон байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах;
- Донор зохион байгуулалтын тасаг нь хүн амын дунд сайн дурын, авлагагүй цусны донорын ач холбогдлыг таниулах, цусны донорын эгнээг өргөжүүлэх, донор элсүүлэх, хадгалах үйл ажиллагааг олон талт хэлбэрээр зохион байгуулах, цус авах, цуглуулсан цус, сийвэн, эсийг хүйтэн хэлхээний горимыг мөрдөн тээвэрлэх, цусны донорын бүртгэл мэдээллийн санг баяжуулах, донорын сонор сэрэмжийг тогтолцоог хэрэгжүүлэх, төвийн хэмжээнд эмнэлгийн яаралтай тусламжийг хариуцах;
- Нэгдсэн лабораторийн тасаг нь цуглуулсан цусны нэгж бүрд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ болон цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын, иммуногематологийн лавлагаа шинжилгээ хийх. Цус сэлбэлт судлалын чиглэлээр үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандартын хэрэгжилтийг тогтвортой хангах;
- Үйлдвэрлэлийн тасаг нь цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох, бүтээгдэхүүний нөөц, хангамжийг зохицуулах;
- Инженер техникийн тасаг нь төвийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, цусны Салбар төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, үйлчилгээ, засвартай холбоотой зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, тээврийн хэрэгсэл, барилга, байгууламжийн засвар, үйлчилгээ хийх, бэлэн байдлыг хангах.



АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд гадаад сургалтад хамрагдлаа
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.