Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) нь Монгол Улсын хэмжээнд цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Эрүүл мэндийн яамны харьяа Тусгай мэргэжлийн төв юм. Тус төв нь эрүүл мэндийн салбартаа чанар, аюулгүй байдлын стандартын чиглэлээр манлайлагч байгууллага бөгөөд олон улсын болон үндэсний стандартуудыг тогтвортой нэвтрүүлж, мөрдсөөр ирсэн.
Тус төв нь 2015 онд ISO 15189:2015, 2017 онд ISO 9001:2015, 2018 онд OHSAS 18001:2012, 2022 онд ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд жил бүр баталгаажуулах болон магадлах аудитуудад амжилттай хамрагдаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ирсэн. 2023 онд тус төв Нэгдсэн менежментийн тогтолцоонд бүрэн шилжиж, Чанарын болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээг гардан авсан билээ.
2025 оны Нэгдсэн менежментийн тогтолцооны аудит 11 дүгээр сарын 24, 25, 27-ны өдрүүдэд явагдаж байна. Аудитын явцыг Монсертф компанийн аудитын баг, тэргүүлэх аудитор А.Мөнхжаргал, А.Тэгшзаяа нар хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд ISO 9001:2015 стандартад магадлах аудит, ISO 45001:2018 стандартад давтан баталгаажуулах аудитыг төлөвлөгөөний дагуу хийж, төвийн Нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, чанарын удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартын тогтвортой байдлыг иж бүрэн үнэлж байна..
ЦССҮТ-ийн хамт олон цаашид ч олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг тогтвортой ханган ажиллах бөгөөд аудитын зөвлөмжийн мөрөөр үйл ажиллагаагаа байнга сайжруулж ажиллах болно.
Энэ дашрамд олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж, тасралтгүй сайжруулж ирсэн үе үеийн удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлж, цусны аюулгүй байдлыг хангах үйлсэд нь улам их амжилт хүсье. 👏












Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай