Цусны салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Олон улсын Монгол эмнэлгийн хороо болон Цусны төвтэй хамтран эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 7-оос 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн цусны салбар төвийн төлөөлөл нийт 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, “Эмч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт”, “Халдварын сэргийлэлт, хяналт”, “Эмнэлзүйн цус сэлбэлт”, “Мэргэжлийн ёс зүй”, “Шинэ ажилтанд зориулсан сургалт, төлөвлөлт”, “Яаралтай тусламж”, “Эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал”, “Сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжлийн төлөв” зэрэг агуулгын хүрээнд 5 хоног суралцлаа.
Сургалтын хугацаанд Хөх хотын Цусны төв, цус цуглуулах явуулын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллагын цусны салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцож, туршлага судаллаа.















Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай