Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын зорилго нь цус, цусан бүтээгдэхүүний чанар, донорын аюулгүй байдал, эмнэлзүйн сэлбэлтийн үр дүн, лабораторийн чанарын удирдлагын чиглэлээр хийгдэж буй судалгааны үр дүнг хэлэлцэж, туршлага солилцох, практикт нэвтрүүлэхэд чиглэж байв.
Хурлыг ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Б.Нарантуяа нээж, салбарын шинжлэх ухаанд суурилсан судалгааны ажлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Хурлын илтгэлүүдийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс ирсэн төлөөлөгчид хөндлөнгийн шүүгчээр ажиллаж, судалгааны шинэлэг байдал, арга зүй, практик ач холбогдлыг үнэлэн дүгнэв.
Хурлын хүрээнд судалгааны чанар, шинэлэг санаа, нотолгоонд суурилсан үр дүн, практикт нэвтрүүлэх боломжийг харгалзан шилдэг илтгэлүүдийг дараах байдлаар шалгарууллаа.
1-р байрт “Хөлдөөсөн шинэ сийвэн дэх эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэхийн өмнө ба дараах VIII факторын агууламжийн харьцуулсан судалгаа” сэдвээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Үйлдвэрлэлийн тасгийн технологич сувилагч Б.Танхилмаа нарын судалгаа шалгарлаа. Судалгаагаар хөлдөөсөн шинэ сийвэн дэх VIII факторын агууламж нь эмгэгтөрүүлэгчийн идэвхгүйжүүлэлтийн дараа бага зэрэг буурсан боловч хамаарал өндөр, чанарын тогтвортой байдлыг хадгалж буйг тогтоосон бөгөөд эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологи нь бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга болохыг нотолсон байна.
2-р байрт “Булган аймгийн хүн амын цусны ABO болон Rh бүлгийн тархалтын судалгаа” сэдвээр Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн бага эмч Г.Туяа шалгарлаа. Аймгийн хүн амын бүлгийн бүтэц, цус цусан бүтээгдэхүүний хангамж, төлөвлөлтөд ач холбогдол бүхий мэдээллийн санг бүрдүүлсэн ач холблгдолтой судалгаа болсон байв.
3-р байрт “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2025 онд цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн үйлчлүүлэгч болон сэлбэсэн бүтээгдэхүүнд резус бүлгийн эсрэгтөрөгч тодорхойлсон дүн” сэдвээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн их эмч Б.Уранцэцэг шалгарлаа.
Тусгай байрыг “Дорноговь аймгийн цус, цусан бүтээгдэхүүний хаягдлын судалгаа (2019–2024)” сэдвээр Дорноговь аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч эмч Ц.Тунгалаг, Б.Бадамдулам нарын судалгаа хүртлээ. Судалгаанд сүүлийн таван жилд цус, цусан бүтээгдэхүүний хаягдлын түвшин буурсан бөгөөд хадгалалтын горим, бүтээгдэхүүний эргэлтийн хяналт сайжирсан нь хаягдлыг бууруулах, нөөцийг оновчтой ашиглах үндэс болж буйг харуулсан байна.
Эрдэм шинжилгээний XXII бага хурал нь цусны аюулгүй байдал, чанарын удирдлага, орон нутгийн судалгааны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө. Оролцогчид судалгааны үр дүнг цус сэлбэлтийн практикт нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихийн чухлыг онцлон тэмдэглэлээ









“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна