“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” сэдэвт бүс нутгийн дугуй ширээний уулзалт Азербайжан Улсын нийслэл Баку хотноо 2025 оны 10 дугаар сарын 14-15-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Төв Ази, Кавказын бүс нутгийн болон Монгол Улсын цусны албаны төлөөлөгчид оролцож, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, лабораторийн шинжилгээний төвлөрсөн тогтолцоо, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсыг төлөөлөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Б.Нарантуяа, Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн албаны дарга Л.Энхчимэг нар оролцож, Монгол Улсын цусны албаны өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж туршлага солилцлоо.
Мөн төлөөлөгчид Баку хотын Үндэсний Цусны Банктай танилцаж, цусны банкны үйл ажиллагаа, зохион байгуулалт, лабораторийн орчин үеийн тоног төхөөрөмж, чанарын хяналтын системийн талаар судлалаа.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай