2025 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Монгол Улсын цусны албаны сувилагчдын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Монгол улсын цусны албаны хэмжээнд 70 гаруй сувилагч тусгай мэргэжилтнүүд байгаагийн 40 гаруй нь орон нутгийн салбар төвд ажиллаж байна. Тэднийг чадавхжуулах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас цусны чанар, аюулгүй байдлыг хангах цогц стратегиийг үндэслэн сургалтыг зохион байгуулсан.
Сургалтаар Олон улсын чиг хандлага, Хууль эрхзүйн орчин, Монгол улсын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь сувилагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр олон талт сургалт, арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөөр сувилагчид бие биенээсээ суралцаж, нээлттэй харилцан ойлголцсон, орон нутгийн нөхцөл байдалд нийцсэн шийдэл гаргах боломж бүрдсэн нь сургалтын онцлог байлаа.
Тус зөвлөгөөнд орон нутгийн салбар төвүүдийн сувилагч нар оролцсон бөгөөд харилцан туршлага солилцох, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх онцлог ач холбогдолтой сургалт боллоо.










Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай