Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн I байрны цахилгааны ерөнхий үнэлгээ, засварын ажил хийх үнийн саналыг 2025.07.18 өдрийн 16 цаг хүртэл dodigalsan.b@nctm.mohs.gov.mn и-мэйл хаягаар авна. 2025.07.09 өдрийн 1000-1200 цагийн хооронд ажлын талбар, хийгдэх ажлын талаар мэдээлэл өгнө.
Аж ахуй нэгж, хуулийн этгээдэд тавигдах шаардлага: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх, нотолгоог ирүүлэх.
Байршил: Улсын хоёрдугаар төв эмнэлийн зүүн хойно Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байр. / Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө/
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ
7 дугаар зүйл.Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах
7.1.Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:
7.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах шийдвэр гарсан, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлсэн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөлд байгаа;
7.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй;
7.1.3.Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийн оролцсон тендер шалгаруулалт, түүний багцад тендер ирүүлсэн;
7.1.4.тухайн тендер шалгаруулалтад оролцохдоо бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцсон;
7.1.5.энэ хуулийн 4.1.10-т заасан этгээд;
7.1.6.дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.6.а.оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд;
7.1.6.б.оролцогчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгч;
7.1.6.в.оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан.
7.1.7.тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай;
7.1.8.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй;
7.1.9.энэ хуулийн 56.5.3, 56.5.4, 56.5.5-д заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан, эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.
7.2.Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ.
7.4.Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ.