“ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН САЛБАРЫН ОДОО БА ИРЭЭДҮЙ” сэдэвт ҮНДЭСНИЙ зөвлөгөөн Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д болж байна.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас төвлөрөлийг сааруулах бодлого барьж байгаа бөгөөд үр дүнд нь хөдөө орон нутагт шилжин суурших хүмүүсийн тоо нэмэгдэх дүр зураг бий. Ер нь цаашид орон нутагт цусны хэрэгцээ, хэрэглээ өсөх магадлалтай. Үүнийг дагаад техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэх шаардлага үүссэн. Тийм учраас орон нутагт ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүд саналаа өгөх хэрэгтэй байна” гэлээ.
Уг зөвлөгөөнд 26 аймгийн цусны салбар төвийн эрхлэгч, эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, 2024 оны ололт амжилт болон 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж байгаа юм. Энэ утгаараа зөвлөгөөн харилцан мэдээлэл, туршлага солилцсон ажил хэрэгч уур амьсгал дунд өрнөж байна.
Архангай аймгийн цусны салбар төвийн үйлдвэрлэлийн технологич эмч А.Цэцэгдарь “Зөвлөгөөнөөр олон шинэ мэдлэг мэдээлэл авч байгаадаа баяртай байна. Цусны албаны нэр хүндтэй, туршлагатай эмч нарын нэг, ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны даргаар олон жил ажилласан Т.Алимаа оролцож зөвлөгөө өгч байгаад талархаж байна” гэлээ. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.
Дашрамд дурдахад Үндэсний зөвлөгөөнийг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ нь хэлэлцэж буй асуудлын цар хүрээ, агуулгад эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Үндэсний зөвлөгөөний хоёрдахь өдөр буюу 2025 оны 3-р сарын 14-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд танилцуулга хийнэ.











Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай