ЦССҮТ цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулж, мөн ажлын өдөр цусаа өгч амждаггүй байгууллага, иргэдэд зориулан сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгосон билээ. Өнөөдөр “МОНГОЛ 89” ТББ-ын гишүүдийн төлөөлөл ирж цусаа бэлэглэлээ.


21 аймгийн 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар ангиа төгссөн хүмүүс нийлж энэхүү ТББ-ыг байгуулж, сайн санааны үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, гал, усны аюулд өртсөн хүмүүст сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэхээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажил хийсэн байна.

Энэ удаад бусдад амьдрал бэлэглэх уриалга гаргаж олуулаа ирж цусаа бэлэглэлээ.
Шинэ санаачилга, хийх ажлынхаа талаар МОНГОЛ 89-ҮЕ ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ фейсбүүк группээрээ дамжуулан мэдээлдэг бөгөөд тус групп одоогооор 8258 гишүүнтэй болоод байгаа аж. 
Монголчууд сайн санааны дор нэгдэж чадвал ямар ч мундаг үйлс бүтээж болдгийг энэ төгсөлтийнхөн нотлон харуулж, сайн туршлага болж байгаад чин сэтгэлээсээ талархаж, хүмүүнлэгийн үйлсэд нь улам их амжилт хүсье. Илүү олуулаа болохын ерөөл өргөе.
Д.Лхагва



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай