Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аянг 6 дахь жилдээ /энэ онд 2 дах удаагаа/ 2024 оны 09-р сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус аянд өнгөрсөн 6 жилийн хугацаанд Холбооны гишүүн давхардсан тоогоор 107 ББСБ-ын 1360 гаруй ажилтан, албан хаагчид оролцож 4080 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ

.
Холбооны гишүүн байгууллагуудынхаа нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ энэ удаагийн “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аяндаа идэвхтэй оролцож, энэхүү их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн түм, бумаар аривжин дэлгэрэх болтугай
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
“Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч” Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо




“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ