Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиаc санаачлан “Эх оронч оюутан” хөтөлбөрийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн Улаан загалмай нийгэмлэг, Их сургуулийн Суралцагчийн хөгжийн төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяныг 2023 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяныг зохион байгуулах комиссоос “Шилжин явах цом” гардуулах үйл ажиллагааг Их сургуулийн жагсаалын талбайд өнөөдөр /2023.04.06/ зохион байгуулсан юм. Цомыг Дотоод хэргийн их сургуулийн Штабын дарга, дэд хурандаа С.Баясгалан гардан авч, багш, албан хаагчид, сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү аяны хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудыг хамруулан, Их сургуулийн Эрүүл мэндийн төвд амжилттай зохион байгуулж 388 багш, ажилтан, алба хаагч, сонсогчид цусаа өглөө.
“Дусал цус-Дүүрэн амьдрал” аяныг зохион байгуулснаар бусдад амьдрал бэлэглэх, багш, ажилтан, алба хаагч, сонсогчид өөрсдийн эрүүл мэндийн зөв хэвшилд дадах ач холбогдолтой юм.
























Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай