•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • ЦССҮТөв нь “Монголын аялал жуучлалын холбоо” ТББ-тай хамтран “Цус бэлэглэх өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

    ЦССҮТөв нь “Монголын аялал жуучлалын холбоо” ТББ-тай хамтран “Цус бэлэглэх өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

    “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” нь сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай билээ.

    Тэгвэл өнөөдөр буюу 4-р сарын 05-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг “Монголын аялал жуулчлал холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулснаараа онцлогтой юм. Тодруулбал тус байгууллага ЦССҮТ-тэй хамтран уг арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулж донорыг эгнээг өргөтгөсөөр байна.

    Арга хэмжээний үеэр 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор”  Н.Алтантуяа “МӨНГӨН ДОНОР, “Хүндэт донор”  Д.Солонго, О.Дашдэндэв нар “ХҮРЭЛ ДОНОР” цол тэмдгээр шагнагдлаа. Мөн “Хүндэт донор” П.Буяндэлгэр, С.Галбадрах нар “Бахархал 50”,  ”Бахархал 40” тэмдэг, цусны донор  Ч.Сэмжаандондов, Д.Оюун-Эрдэнэ, Б.Ганболд нарт “Бахархал 30, 20,10 тэмдгийн эзэд боллоо.

    Өнөөдрийн арга хэмжээнд “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас гадна Сүү ХК, Таван Богд ХК-ийн хамт олон хамтран зохион байгууллаа. Мөн бусдын амь аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр уриаллаа.

    ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр

    Сар бүрийн 3-ны өдрийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, иргэд гэх мэтчилэн олон талт хэлбэрээр зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл цусаа өгөх боломжтой хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ удаагийн арга хэмжээг Монголын аялал жуучлалын холбоо ТББ-тай хамтран зохион байгууллаа. Уг холбооны гишүүнчлэлтэй ААН-үүдийн гишүүд болон тэдний гэр бүл найз нөхөд цусаа бэлэглэх үйл ажиллагаанд оролцохоос гадна бусдын төлөө энэрэнгүй цусаа өгдөг ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах дээр бид нартай хамтарч дэмжиж оролцдог. Энэ арга хэмжээний үеэр 100-аас дээш цусаа бэлэглэсэн нэг “Мөнгөн донор”, 70-аас олон удаа өгч байгаа хоёр “Хүрэл донор”, Бахархалт-50, Бахархалт-40, Бахархалт-30, Бахархалт-20, Бахархалт-10 тэмдэгтийн эздүүд тодорлоо. Мөн арга хэмжээг маань дэмжиж оролцдог ААН-ийн хамт олонд  ЦССҮТ-ийн хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

    “Монголын аялал жуучлалын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

    Цус хандивлах сайн үйлсийн аянд манай холбоо хамтарч ажиллаад 6 жил болж байна. Энэ салбарт үйл ажиллагааг явуулж буй байгууллага, хувь хүмүүс цусаа хандивлахад нээлттэй байдаг. Анх манай салбарын 20 гаруй хүн цусаа хандивлаж эхэлж байсан. Үүнээс хойш сар бүрийн 3-ны өдөр явуулж буй уг арга хэмжээнд нэгдэх хүсэлтэй хүмүүс маш ихээр хамрагдаж байна. Энэ жилээс эхлэн бид өдрөө өөрчилж 4 сарын 3-н өдрийг сонгож хийхээр болсон. Манай холбооны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сар бүр цусаа өгөх биш энэ жилийг дуустал цусаа өгөх аяныг зохион байгуулж байна. Үүний хүрээнд цусаа хандивлах донорын эгнээ нэмэгдэж байгаад маш их баяртай байна. Монголчууд минь сайн дураараа цусаа бэлэглэж эрдэнэт хүний амийг аварч энэ сайхан аянд нэгдээрэй гэж уриалмаар байна

    Хүрэл донор Д.Солонго

    Би 2009-2018 оны хооронд 35 удаа цусаа бэлэглэж хүндэт донорын болзол хангасан. Харин 2022 он гэхэд 70 удаа цусаа бэлэглэж “ХҮРЭЛ ДОНОР”-ын болзол хангаж өнөөдрийн арга хэмжээний үеэр шагнуулсандаа маш их баяртай байна. Анх 2009 онд миний эгчийн хүүхдийн бие нь муудаж цус хэрэгтэй болж ах, дүү, хамаатан садан цусаа бэлэглэсэн. Энэ үеэр миний цусны бүлэг таарч цусаа өгсөн. Үүнээс хойш цусаа бэлэглэснээр айл гэрт амьдрал, аз жаргал, баяр баясгаланг бэлэглэдэг гэдгийг өөрийн биеэр ойлгосон учраас нэг айлд ч гэсэн аз жаргал, амьдрал бэлэглэе гэж бодоод цусаа өгч эхэлсэн юм. Тиймээс Монгол хүн бүр цусаа бэлэглэхийг уриалмаар байна. Элэг нэгт Монголчуудынхаа амь насыг аварч олон өрх айлд аз жаргал бэлэглээрэй гэж уриалмаар байна.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.