Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, бүх нийтийн вакцинжуулалт болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хариу арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” 3 сарын идэвхжүүлэлтийн аян өрнүүлснээр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, тогтвортой өсч байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт ердийн үеийн түвшинд хүрч өсөн цус, цусан бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдээд байна.
Цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олны оролцоо маш чухал байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж, сайн дураараа цусаа бэлэглэж ирсэн иргэд, байгууллага, хамт олон Та бүхэндээ Гүн талархалаа илэрхийлж байна.
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр 4-р бүлгийн цусны хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл явах болсон нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлагагүйгээр цусаа бэлэглэн цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.
Хүмүүнлэгийн сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв



Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ