III улирлын цахим семинарыг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Эх нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвээр амжилттай зохион байгууллаа.
Цахим семинарт БОЭТ, 21 аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүрэг, ЭХЭМҮТ, Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газар, Хархорин, Зүүнхараа, Тосонцэнгэл сумдын Цусны салбар төв, ЦССҮТ зэрэг байгууллагын 110 гаруй эмч мэргэжилтэн хамрагдлаа.
Уг семинарыг тус төвийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр нээж үг хэлсэн бөгөөд Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа, Үйлдвэрлэлийн тасгийн технологич эмч Б.Оргил, ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Ганбилэг нар Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндсэн зарчим, Эх барихын тусламж үйлчилгээний цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, Эх барихын цочмог цус алдалтын үед хийх цус сэлбэх эмчилгээ сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өгч үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаа хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг дээшлүүлэх, өнөөгийн цаг үеийн тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Мөн 21 аймгийн цусны салбар төвийн эрхлэгч эмч, мэргэжилтнүүдэд Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболд “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” 3 сарын идэвхжүүлэлтийн аяны үр дүнг танилцуулж, салбар төвүүдийг аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа ирүүлэхийг зөвлөлөө.






Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай