2021 оны 8 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт, ЦССҮТ, Азийн цус сэлбэлт судлалын холбоо (ААТМ), БНХАУ-ын Шанхайн цусны төвийн хамтарсан вебинар зохион байгуулагдлаа. Уулзалтад Монголын талаас ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, Цусны чанар аюулгүй байдлын алба болон Эрдэм шинжилгээ мэдээллийн технологийн албаны дарга, мэргэжилтнүүд, ААТМ-ын Ерөнхийлөгч Н.Чодхару, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ананда болон Шанхайн цусны төвийн дэд захирал Зу Зиян нар оролцлоо.
Уулзалтаар тус төвийн дээрх байгууллагуудтай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөгдсөн үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, саад бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. Тухайлбал Цусны сонор сэрэмжийн тогтолцоо болон иммуногематологийн лавлагаа лабораторийг бэхжүүлэх, цаашид хамтарсан цахим сургалт зохион байгуулах, ААВВ-ын Чанарын гэрчилгээг хэрхэн авах зэрэг асуудлын хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
ААТМ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чодхару дараагийн цахим уулзалтын өдрийг энэ оны 10 дугаар сарын 21-нд товлож, уулзалтыг хааж хэлсэн үгэндээ хамтын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.





Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ