•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • ЦССҮТ-ийн нэр бүхий ажиллагсдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа

    Хүн амын эрүүл мэндийг хамгаалах түүний дотор сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүнийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэн олгох чиглэлээр Цусны албанд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажиллагсдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 91 дүгээр зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнажээ.
    Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр нар эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд Төрийн дээд одон, медаль, Засгийн газрын болон Эрүүл мэндийн яамны шагналыг гардууллаа.
    “Алтан гадас” одонгоор ЦССҮТ-ийн Сувилахуй, үйлчилгээний албаны Ариутгагч Д.Бүдханд, Захиргаа, маркетингийн албаны Маркетинг, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч М.Цэрэндэжид, Донор зохион байгуулалтын тасгийн Технологич их эмч Х.Мядагмаа, мөн тасгийн Технологич сувилагч Д.Сарантуяа, Үйлдвэрлэлийн тасгийн Технологич сувилагч У.Пүрэвсүрэн, Ч.Эрдэнэтуяа, Инженер, техникийн тасгийн Жолооч Д.Батхүү нарыг тус тус шагнасан баяртай үйл явдал боллоо.
    Мөн “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Үйлдвэрлэлийн тасгийн Технологич сувилагч П. Цэндхүү, Б.Дуламсүрэн нарыг, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Сувилахуй, үйлчилгээний албаны дарга Б.Өнөрцэцэг, Үйлдвэрлэлийн тасгийн Технологич сувилагч А.Номин-Өлзий, Б.Золгэрэл, Донор зохион байгуулалтын тасгийн Технологич сувилагч Д.Одмаа, Сувилахуй, үйлчилгээний албаны Үйлчлэгч Ц. Өлзийхишиг, В.Ганцэцэг нарыг тус тус шагналаа.
    Эрүүл мэндийн салбар, Цусны албанд өөрийн хүч хөдөлмөр, ур чадвараа дайчлан ажиллаж Төрийн дээд одон, медаль, Засгийн газрын болон Эрүүл мэндийн яамны шагнал хүртсэн эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнууддаа ЦССҮТ-ийн нийт Хамт олноос халуун баяр хүргэж, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    ei2a3536 untiddllljlkjltttttttttdlkjlfdfddddddddddddfdfdfdkjtledei2a3489 ei2a3495 ei2a3498 ei2a3507 ei2a3512 ei2a3519 ei2a3524  ei2a3563
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.