Дэлхийн Гемофилийн Холбооноос энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Цус бүлэгнэлтийн эмгэгийн үе дэх лабораторийн оношилгоо” сэдэвт цахим семинарыг зохион байгууллаа. Нийт 10 гаруй орны 40 лаборатори оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн ЦССҮТ, ЭХЭМҮТ болон Улсын 1 дүгээр төв эмнэлэгийн лабораторууд оролцлоо. Энэхүү 3 өдрийн цахим семинарт ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т. Алимаа болон Нэгдсэн лабораторийн тасгийн эмч, лаборант нар хамрагдсан.
Сургалт нь онол болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, цус бүлэгнэлтийн тогтолцооны эрүүл, эмгэг физиологи, илрүүлэг бүлэгнэлтийн шинжилгээ, шинжилгээний аргууд, чанарын баталгаажилт хяналт, бүлэгнэлтийн VIII, IX фактор, үүссэн эсрэг бие тодорхойлох шинжилгээний талаарх мэдээллийг тус тус өгчээ.
Мөн дадлага ажлаар бэлтгэсэн сорьцонд өгөгдсөн шинжилгээг эмч, лаборант нар камерийн хяналтан дор гүйцэтгэн үр дүнг илгээн амжилттай оролцлоо. Сургалт нь цус бүлэгнэлтийн эмгэгийг эрт илрүүлэх, лабораторийн чадавх болон оншилгоог сайжруулах зэрэг өндөр ач холбогдолтой байсан талаар эмч нар хэлж байсан юм.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай