COVID-19 өвчний тархалт нэмэгдэж, шинээр батлагдах тохиолдлын тоо тогтмол өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бүх нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид энэ өвчний эсрэг тэмцэж буй энэ цаг үед бага ч гэсэн тус дэм болох үүднээс 50,000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлаж байна хэмээн Мед девелопмент ХХК-ийн төлөөлөл хэллээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил санаачлан хийдэг бөгөөд энэ удаад ийнхүү 50,000 ширхэг амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.
Эрүүл Мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн зүгээс нэг удаагийн амны хаалт хандивлаж буй компанийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Эрүүл мэндийн салбар covid-19 өвчнийг бууруулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Мөн иргэдийн оролцоо ч нэмэгдэж байгааг дурдлаа. Ийм үед манлайлал үзүүлж хандив өргөсөн Мед девелопмент ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна