
Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцлов.
КОВАКС хөтөлбөрийнх үрээнд Pfizer/BioNtech үйлдвэрийн “Комирнати” вакциныг хүлээн авах 18 улсын нэгээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархаж байна гэдгээ олон улсын байгууллагын төлөөлөл хэлсэн үгэндээ тусгайлан тэмдэглэж байв.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас “Комирнати” вакцинаас энэ оны 2 дугаар улиралд нэмэлт тун авах хүсэлтийг гаргаад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, эрэлт, олон улсын тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нийлүүлэлтийн хугацаа тодорхой болно. Мөн ирэх 4 болон 5 дугаар сард багтаж КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 98,400 тун АстраЗенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэмдэглэн хэлэв.
“Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний гемодиализын эмчилгээтэй, дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай