
“Covax” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун Pfizer/BioNTech вакциныг өчигдөр хүлээн авлаа. Тус вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Манай улсад Covid-19-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 244 мянган хүн хамрагдаад байгаа билээ.
Монгол Улс “Covax” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр хүлээн авах вакцины эхний ээлж болох 14400 тун “AstraZeneca” вакциныг хүлээн авсан билээ. Дараагийн 98400 тун вакцин дараагийн саруудад нэмж ирэх юм. Вакцины хүртээмжийг тэгш хүргэх үүднээс хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах вакциныг нийлүүлэх юм.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай