Азийн цус сэлбэлтийн холбооны Ерөнхийлөгч Чодхари Набжоти болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ананда Гунасекера нартай тус холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбаяр /ЦССҮТ-ийн захирал/, монголын салбарын нарийн бичгийн дарга Н.Янжиндулам /ЦССҮТ-ийн Эрдэм шинжилгээ Мэдээллийн технологийн албаны дарга/, холбооны гишүүн Т.Алимаа /Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга/, Чанарын менежер Н.Өлзийсайхан нар цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Азийн цус сэлбэлтийн холбоо болон ЦССҮТ-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2021 онд хамтран ажиллах талаар санал солилцож, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлуудыг онцлон үзэж хэлэлцлээ. Тодруулбал Цусны сонор сэрэмжийн тогтолцоог хөгжүүлэх, Иммуногематологийн лавлагаа лабораторийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Цусны аюулгүй байдлын талаарх Төрийн бодлогыг шинэчлэн боловсруулах, Хүйн цусны банкыг хөгжүүлэх зэрэг асуудлыг ярилцаж, дараагийн уулзалтыг товлон талууд хийж гүйцэтгэх ажлын хуваарийг тохиролцлоо.




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай