Хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, ор орны хомсдолд орох нь түгээмэл байлаа. 2020 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын цар тахал гарсантай холбогдон уг халдвараас гадна улирлын томуугийн тархалт ихсэх нь эмнэлгийн байгууллага төдийгүй иргэдэд давхар хүндрэл, эрсдэл үүсэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2020 оны томуугийн халдварт хамгийн өртөмхий бүлэг болох 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгийн ажилтан, албан хаагчид, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь эмгэгтэй үйлчлүүлэгч зэрэг нийт 585 000 хүнийг Томуугийн вакцинд 2020 оны 10 сард хамрууллаа.
2021 оны 1-2р долоо хоногт улсын хэмжээнд ТТӨ амбулаторийн үзлэгийн 1.4 – 1.8% 10,000 хүн амд 3.7 – 5.3 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 3жилийн дунджаас 8.8%, харин 10,000 хүн амд 3 жилийн дундаж үзүүлэлтээс 40.9 тохиолдлоор тус тус бага байна. Энэ нь томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүн амын дийлэнхийг хамруулсан, мөн иргэдийн маскны хэрэглээ сайн байгаа, олон нийтийн хамарсан үйл ажиллагааг хязгаарласан зэрэг нийтийн эрүүл мэндийн интервенцүүдийн үр дүн хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.
ХӨСҮТ-ээс гаргадаг 7 хоног тутмын мэдээнээс харахад 2021 оны 2-р 7 хоногийн байдлаар томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн сорьцонд томуугийн вирүс илрээгүй, мөн томуугийн эпидемид явагддаг 12- 1 сард томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр анх удаа улирал хоорондын түвшинд байна. Харуулдан тандалтын сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх шинжилгээгээр риновирүс илэрсэн байна.



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна