Жил бүрийн 1 сарын 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Дэлхий нийтээр цартахалтай байгаа энэ үед Монгол улсад гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласантай холбоотойгоор энэ удаагийн арга хэмжээг JCI Монгол байгууллага болон JCI Capital салбар байгууллагатай хамтран цахимаар зохион байгууллаа. Тус төв нь JCI Capital салбар байгууллагатай 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим арга хэмжээний үеэр 2021 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр 2020 оныг маш том сорилтын жил байсныг онцлон хэлж байсан юм. Нээлтийн үеэр JCI Монгол байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Баярмагнай,JCI Capital салбар байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Э.Энхдэлгэр нар нийт иргэд, цусны доноруудад мэндчилгээ дэвшүүлж , ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж ажиллахаа дурдлаа. Энэ өдрийн гол зорилго нь цусны доноруулыг алдаршуулах гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэддэг болсон. Тэгвэл энэ удаагийн “Цусаа бэлэглэх Үндэсний өдөр-өөр Ч.Болдбаатар, Г.Золбаяр, Б.Бямбажав нарын хүндэт донорууд нийт 70 удаа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж шинэ оны ажил үйлсээ Хүрэл донор хэмээх хүндтэй шагналын эзэд болж эхлүүллээ. Бахархал-10 тэмдгээр Э.Банзрагч, Бахархал-20 тэмдгээр Б.Хаш-Эрдэнэ,Бахархал-30 тэмдгээр Э.Цэцэгбилэг, Бахархал-50 тэмдгээр С.Нямбаяр нар тус тус шагнагдлаа. Мөн энэ өдрийн арга хэмжээний ивээн тэтгэгчээр бурам, цайны төрөлжсөн худалдааны ТМБ Бродерс ХХК хамтран ажилласан билээ. Нийт шагнал хүртсэн донорууддаа болон иргэд та бүхэндээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 2021 ондоо амжилт бүтээл арвинтай, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж байна.