
ЭМЯ, ДЭМБ, НҮБХС болон Казакстан улсын Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь” арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үйл ажиллагааны хүрээ” батлагдсаныг албан ёсоор танилцуулав.
.jpg)
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед болон цаашид ЭМАШТҮ-г сайжруулах талаарх улс орнуудын туршлага, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. Энэхүү арга хэмжээний үеэр ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэл” сэдвээр илтгэл тавив.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан тэгш байдал, хариуцлагатай байдлыг хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүчирхэг тогтолцоотой болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ЭМАШТҮ-ний түвшинд явуулын тусламж үйлчилгээ, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх, ЭМАШТҮ-ний санхүүжилтийн шинэчлэл хийх, түүнчлэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай