Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Коронавируст халдвар /COVID-19/ цар тахал болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын үнэт зүйл болох ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих талаар онцгой анхаарч төвийн захиргаанаас ажиллагсдадаа чиглэсэн олон ажлуудыг төлөвлөгөөтэйгээр хийж байна. Үүнд:
1. Нийт ажиллагсдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл зөв өмсөх, хэрэглэх, тайлах ажлын байрны дадлага, яаралтай үед бэлэн байх хувийн бэлтгэлийг хэрхэн хангах талаарх сургалтыг жижиг бүлгээр болон цахимаар тасралтгүй явуулж байна.
2 .Өдөр бүр нийт ажилчдын эрүүл мэндийн хяналт, тандалт /асуумж, өдөрт халууныг 3 удаа үзэх/ болон хувцаслалт, халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна төвийн шуурхай штабын өдөр тутмын мэдээллийг цаг хугацаанд нь хүргэж байна.
3. /Ковид-19/ цар тахлын эрсдэлтэй цаг үед ажиллаж буй нийт ажиллагсдынхаа дархлааг дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 30 хоногийн хэрэглээний Витамин С (1000 мг), Витамин D (1000 IU)-ээр тус тус хангалаа. Түүнчлэн ажлын өдрүүдэд халуун аарц, чацарганаар тогтмол үйлчилж байна.
4. Ажиллагсдын хамар, хоолой зайлах содын уусмал бэлтгэн тодорхой цэгүүдэд байрлуулан амьсгалын замын халдвараас өөрийгөө хамгаалах зөвлөмж өгч ажиллаж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.