•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

    Дэлхий даяар шинэ коронавируст халдвар (Ковид-19) цартахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жилийн “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” уриан дор цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Цахим арга хэмжээг нээж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга ноён Н.Эрдэнэбаяр үг хэлсэн бол, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ирж мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл , ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар цахимаар баярын мэнд хүргэлээ.
    2004 оноос жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Уг арга хэмжээг Цус сэлбэлт судлалын Үндэсний төвтэй JCI capital байгууллага хамтран зохион байгуулж , Төр.мн сайт шууд дамжууллаа.
    Цус сэлбэлт судлалын Үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг ханган ажилладаг бөгөөд олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн байгууллага юм.
    Энэ жилийн хувьд манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс 8 хувиар өссөн боловч, дэлхий нийтээр цартахал дэгдсэнтэй холбоотойгор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ үед төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд , хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн бидний ажилд ихээхэн дэмжлэг болж байгаад талархалтай байна.
    Энэ жил нийт 35 удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор Улсын хэмжээнд нийт 96 байна. Үүнээс Улаанбаатар хотод 43 иргэн Хүндэт донорын болзол хангалаа. “Мөнгөн донор”-оор 100 удаа цусаа бэлэглэсэн С.Отгонбаяр, “Хүрэл донор”-оор 70 удаа цусаа бэлэглэсэн П.Өлзийхишиг, “Хамгийн залуу Хүндэт донор”-оор 21 настай Б.Пүрэвнамжил, “Хамгийн олон өгөлттэй донор”-оор жилийн хугацаанд 15 удаа цус,цусны бүрэлдэхүүн хэсгийг бэлэглэсэн Хүндэт донор Н.Мөнхнасан тус тус шалгарлаа. Түүнчлэн хамтран ажиллагч байгууллагуудаас тухайн жилийн шилдгүүдийг “Донор хамт олон”, “Донор элсүүлэгч” хамт олноор шалгаруулдаг уламжлалтай билээ.
    “Хамгийн олон донор элсүүлэгч” хамт олноор:
    Нэгдүгээр байранд Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо , Хоёрдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо, Гуравдугаар байранд Монголын донорын холбоо шалгарлаа. Мөн “Донор хамт олон”оор Зэвсэгт хүчний 032-р анги, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан , албан хаагчид тодорлоо.
    Монгол Улсынхаа цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг цусны салбарын нийт эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилтан, үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн мэндийг ЦССҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсье.

    104169062_3033928850027334_570018244245192784_o 83174748_3033929520027267_7157400244468267310_o102433128_3033929726693913_1827896525125338077_o 104961966_3033930020027217_7762736521169019151_o102463436_3033931040027115_7235574857654464875_o 104468345_3033929350027284_6443015454967561517_o103198061_3033931963360356_7931721532082237621_o 103420427_3033931260027093_5838008184654377287_o 103430063_3033931680027051_2323241387973389518_o 103461458_3033929080027311_7112808460181465391_o 104296542_3033930860027133_3874501758007019623_o     104345532_3033930646693821_1557327558044402838_o

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.