\r\n
\r\n
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр АХБ-ны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж буй юм. Энэхүү ажлынхаа хүрээнд 2017 оны 1-р сарын 26-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (“ЭМСХХ-5”) төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцлаа.
\r\n
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр, “ЭМСХХ-5” төслийн зохицуулагч А. Мөнхтайван, “ЭМСХХ-5” төслийн менежер Р. Эрдэнэтунгалаг нар оролцлоо.
\r\n
Ноён Аюуми Кониши ЦССҮТ-д хэрэгжиж буй төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж сайшаалаа.
\r\n
Дараа нь Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг ЦССҮТ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй цусны албанд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ирэх онуудад хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, Хүйн цусны банк байгуулах, биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулах чиглэлээр ЭМЯ-наас ажлын хэсэг томилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн шинэ технологиуд дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх чиглэлээр ярилцлаа.
\r\n

\r\n\r\n
\r\n





Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай