ДЭМБ-ээс шинэ коронавирусийн халдварыг цар тахал хэмээн зарласан бөгөөд цаашдаа ч энэхүү халдвар улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Цар тахалын голомттой орнуудад үүсч байгаа нэг эрсдэл нь цусны донорын тоо цөөрч, цус цусан бүтээгдэхүүний нөөц хомсдож байгаа явдал юм.
ЦССҮТ-ийн хувьд цусны нөөц буурах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрт хугацаанд авч хэрэгжүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байгаа ч цаашид иргэд, байгууллагын дэмжлэг, оролцоо чухал юм.
Энэхүү ажлын хүрээнд “Сэтгэлийн 1000 Үйлс” ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүд хамтран ажиллахаар “Санамж бичиг” байгууллаа.
Дашрамд дурдахад 2016 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын ”Цусаа бэлэглэх өдөр”-ийг дээрх ТББ-ийн хамт олон хамтран зохион байгуулж, цусны донорын сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцдог уламжлалтай билээ.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж иргэнийхээ үүргээ биелүүлж байгаа хамт олон, эрхэм цусны донорууддаа талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
				        




							Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.						
							“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.						
							Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа						
							“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ						
							МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ