Коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр ард, иргэдэд өгөх зөвлөмж: Мэдээллийг бусаддаа түгээж хэрэгжүүлэхийг уриалж байна.
1. Вирусын халдвараас сэргийлэх зөвлөмж, анхааруулгыг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (http://www.mohs.mn/news/4214) болон фейсбүүк цахим хуудас (http://www.facebook.com/www.mohs.mn)-наас авч байх ;
2. Шинэ корона вирус ын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх. /Ялангуяа БНХАУ/;
3. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх;
4. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх. Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай;
5. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх;
6. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж, шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх;
7. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах;
8. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд, ам, хамар эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна;
9. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа сайтар угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх;
10. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах;
11. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух;
12. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах;
13. Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам, болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх:
14. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглаж, шингээн арчиж, халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх;
15. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх;
16. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах;
17. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж ойлгуулах;
18. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх;
19. Нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх.
20. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.





Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ