БНХАУ-д дэгдсэн коронавирусын халдвараас сэргийлж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж ЦССҮТ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Их, дээд сургуулийн оюутнууд бол цусны нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа цус өгөлтийн хувь хэмжээг хэвийн байлгах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд ачаалалтай ажиллаж байгаа. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байна гэсэн үг шүү дээ. Ийм онцгой нөхцөл байдалд төрийн болон төрийн бус байгууллагууд Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай. Гамшигийн тухай болон Донорын тухай хуульд заасны дагуу онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэх аянд хамрагдах хэрэгтэй. Нөгөө талаас бүх хүн өвчлөөгүй. Энэ утгаараа Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 120 мянга орчим цусны донор идэвхжих шаардлагатай” гэлээ.



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна