“Амгалан” амаржих газарт “Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
\r\n
\r\n
\r\n
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нийслэлийн “Амгалан” амаржих газарт “Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын эхний өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 25-нд ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр “Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хандлага”, “Эмнэлгийн цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг”, “Цус сэлбэлтийг орлуулах альтернатив аргууд ба цус орлуулах нь” сэдэвт цуврал лекц уншсан юм.
\r\n
Өнөөдөр уг сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т. Алимаа “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, зарчим”, “Цус сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл”, “Цус сэлбэхийн өмнө хийх шинжилгээнүүд”, тус төвийн технологич их эмч Х.Мядагмаа “Эмнэлэг дэх цус сэлбэлтийн үйл ажиллагаа”, “Эмнэлгийн байгууллагын үүрэг, бүтээгдэхүүнийг захиалах, хүлээн авахад анхаарах зүйлс, хэрэглээний тооцоо”, “ЦЦБ-нийг хадгалах, тээвэрлэх хүйтэн хэлхээний тогтолцоо” сэдэвт лекцийг тус тус уншиж байна.
\r\n
Сургалтад “Амгалан” амаржих газрын эмч, мэргэжилтэн нийт 80 гаруй хүн оролцож байна.
\r\n

\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай