Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /ХАБЭМТ/-өөс “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, шилдгээр шалгарсан байгууллагуудад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Корпорейт конвеншн” төвд шагналыг нь гардуулсныг нэхэн саная. Энэхүү уралдаанд ЦССҮТ хоёрдугаар байр эзэлж байсан юм.
ХАБЭМТ “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарсан байгууллагуудын туршлагыг нийтэд танилцуулж, нэвтрүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг илтгэсэн агуулга бүхий 2020 оны календарь гаргажээ. Түүнийгээ албан ёсоор гардуулж өгөхөөр ХАБЭМТ-ийн газрын дарга П.Энхтайван нарын гурван хүн 2020 оны 1 дүгээр 6-нд ЦССҮТ-д хүрэлцэн ирж, төвийн удирдлага, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын багийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. Мөн ЦССҮТ-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй олон ажилтай жишээлэн танилцаж, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал, төвийн нийт эмч, ажилтанд зориулан шинээр байгуулсан Тайвшралын булан болон Чийрэгжүүлэлтийн танхимыг үзэж сонирхсон юм. Дашрамд дурдахад ЦССҮТ-ийн ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА буюу MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТ-ыг хэрэгжүүлж, тогтвортой хадгалан ажиллаж буй туршлагатай хэд хэдэн байгууллага танилцаж, туршлага судалсан билээ.





Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ