ЦССҮТ-ийн эмч, ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг ээлжит сургалт боллоо. Энэ удаагийн сургалтаар МУИС-ийн багш, доктор, профессор Д.Батжаргал “Ардын дүрслэлийн хэл” сэдэвт лекц уншиж, Монгол орны нутаг нутгийн хэл, яриа, сэтгэхүйн онцлогийн талаар тайлбарлав. Мөн Б.Ренчин, Чой.Лувсанжав, О.Пүрэв, Д.Пүрэвдорж зэрэг бичгийн их мэргэдийн Монгол хэлний гайхамшигийг илтгэсэн үг сургааль, бүтээл туурвилаас сонирхууллаа.
Профессор Д.Батжаргал сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэвтэрсэн сошиал сүлжээг дагаад Монгол хэлний үгсийн санд сүүдэр тусч буйг бодит жишээн дээр шүүмжилж, төрөлх эх хэлээ язгуур чанараар нь хадгалж үлдэх хэрэгтэйг санууллаа.




“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна