ЦССҮТ-ийн ХЭМАБ-ын зөвлөлөөс “Стрессгүй ажлын байр” нэг сарын аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр нэгэн сонирхолтой сургалтыг эмч, ажилтнууддаа зориулан зохион байгуулсан нь “Оюун ухааны шүр” институтын дасгалжуулагч, “Потеншиал” сургалтын төвийн менежер, багш, лектор Э.Тунгалагийн “Ажилтны манлайлал” сэдэвт сонирхолтой лекц юм. Э.Тунгалаг багш лекцийнхээ “Би ажилдаа дуртай” дэд сэдвийнхээ үеэр “ЦССҮТ хамгийн сайхан орчин гэдэг нь ажилтнуудын нүдээс харагдаж байна. Олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллага гэдэг нь мэдрэгдэж байна. Энд соёл тогтсон байна” хэмээгээд ажлын байрны стрессгүй газарт харилцааны ямар асуудал байгааг тогтоох зорилгоор хөгжөөнт дасгал ажил хийлгэв. Сургалтад хамрагдагсад цэнхэр, цагаан гэсэн хоёр хэсэгт хуваагдаад эхлээд цэнхэр нь цагааныхаа 3 сайн чанарыг, дараа нь цагаан нь цэнхэрийнхээ үзэн яддаг 3 шинжийг хэлэх даалгавар оноосон юм. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийнхөө давуу болон сул талыг хамт олноосоо сонссон гэсэн үг. Үүний дараа Э.Тунгалаг “Байгууллагын ажилтны хувьд Үлдэх шалтгаан, Хайрлах шалтгаан, Хөгжих шалтгаан гэж байдаг. Тухайн ажилтны хамт олноосоо сонссон сайн чанар нь хөгжих шалтгаан” гэлээ. Харин дараа нь “Өөрчлөгд, эсвэл үлд” дэд сэдвийн дор “Үл ойлголцол нэг нэгнээ сонсохгүй байхаас үүсдэг. Харилцаа нь хамт олны хамгийн чухал зүйл. Нэг нэгнээ сонс, хүндэл. Нөхдөөсөө сонссон муу чанараас чинь болж харилцаан дээр алдаа гардаг учир тэр хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.
Мөн өөрчлөгдөхийн тулд ажлаа хэрхэн үр бүтээлтэй, шуурхай, богино хугацаанд хийхээ зөв тодорхойлох ёстойг онцлов.
Сургалтын төгсгөлд лектор Э.Тунгалаг “Ажилдаа дахин дурлах шалтгаан нь: Нөхцөл байдлаас суралцах, Нөхцөл байдлын эзэн байх, Нөхцөл байдлыг зөв мэдрэх, Нөхцөл байдлын зорилгоо мэдэхэд оршдог” гэлээ.






Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ