Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхантай хамтран уламжлалт хэлбэрээр тасралтгүй зохион байгуулж ирлээ.
Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг Монголын ууган их, дээд сургуулиудын нэг МУБИС болон МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын Улаан загалмай клуб, МУЗН-тэй хамтран тэмдэглэж байна.
Энэхүү өдрийн хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Доржсүрэн, “Бахархал 20” тэмдгээр донор Л.Ариунзаяа, “Бахархал 30” тэмдгээр донор Б.Мөнх-Оргил, “Бахархал 40” тэмдгээр донор Ж.Бадамгарав, “Бахархал 50” тэмдгээр донор Ц.Сонинхангай нарыг тус тус шагнаж алдаршууллаа.
Хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцож, бусдын эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэсэн нийт оюутан, багш нарт зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай