ЦССҮТ эмч, ажилтнуудынхаа биеийн тамир, спортын авьяасыг хөгжүүлэх, эрүүл мэндийн. боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 22-нд байгууллагын дардсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн төрөлд 10 хүн өрсөлдсөнөөс нэгдүгээрт байрт Донор зохион байгуулалтын тасгийн сувилагч Х.Чулуунцэцэг, хоёрдугаар байрт Технологийн тасгийн сувилагч Г.Мөнхгэрэл, гуравдугаарт байрт Донор зохион байгуулалтын тасгийн сувилагч Б.Өнөрцэцэг тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд мөн 10 хүн өрсөлдөж, тэргүүн байрыг Донор зохион байгуулалтын тасгийн сувилагч Н.Батцэрэн, хоёрдугаар байрыг СТСБА-ны ажилтан Ж.Эрхэмбаяр, гуравдугаар байрыг Мэдээллийн технологи, инженерийн тасгийн инженер Ч.Далайцэрэн нар тус тус эзэллээ.






“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна