НҮБ-ын Ерөнхий ассамблей 2008 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Гар угаах дэлхийн өдөр” хэмээн тунхаглан зарласан билээ. Гол зорилго нь нийт хүн ам, ялангуяа хүүхэд багачуудыг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хялбар арга бол гараа зөв угааж хэвших явдал юм гэдгийг ойлгуулахад оршдог.
ЦССҮТ-ийн Сувилахуйн алба, Халдварын сэргийлэлт, хяналтын баг хамтран “Цэвэр гар-Хүн бүрт” уриан дор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ЦССҮТ-ийн I, II байр, “Дүнжингарав” цус цуглуулах төвд зохион байгуулж байна.
Мөн төвийн явуулын баг уг арга хэмжээний хүрээнд донор, үйлчлүүлэгчдэд гарын эрүүл ахуйг сахихын үүрэг, ач холбогдлыг талаар мэдээлэл өгч, гараа хэрхэн зөв угаах аргачлалыг танилцуулж байна.
Өнөөдөр манай идэвхтэй доноруудын нэг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ЦССҮТ-д хүрэлцэн ирж цусаа бэлэглэсэн бөгөөд нийт иргэддээ хандаж гараа тогтмол зөв угааж хэвшихийг уриаллаа.





“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна