Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сайн дурынхантай хамтран 54 дэх удаагаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулж ирлээ.
2019 оны 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх өдрийг Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-тай 5 дахь жилдээ хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
ХХБ авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэндийг аврах үйлст бодитой хувь нэмэр оруулах үүднээс 5 дахь жилдээ нийт ажилтнаа цусаа хандивлах үйлст хамруулсан нь энэ.
Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй донор Н.Энхбаатар, Т.Эрдэнэбилэг нарыг “Хүрэл донор”, 100-гаас дээш өгөлттэй донор Б.Мөнхбаатарыг “Мөнгөн донор”-оор тус, тус өргөмжилж алдаршуулав.
Мөн “Бахархал 10” тэмдгээр донор Н.Ууганхүү, “Бахархал 20” тэмдгээр донор П.Лхамноржин, “Бахархал 30” тэмдгээр донор Д.Баттуяа, “Бахархал 40” тэмдгээр донор Б.Амаржаргал, “Бахархал 50” тэмдгээр донор Л.Энхбаатар нарыг тус тус шагналаа.









Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай