Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд 2019 оныг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЦССҮТ-ээс үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт ажлын төлөвлөгөө баталсан.
Өнөөдөр Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албанаас “Үйлчилгээний ажиллагсад үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгуулж, төвөөр үйлчлүүлж буй донор, үйлчлүүлэгчдэд цэвэрлэгээнд хэрэглэгдэж буй материал, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний арга ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын цэвэрлэгээний онцлог, мөрдөн ажиллаж буй тушаал, журам, стандарт ажиллагааны заавруудаа танилцуулж байна. Мөн үйл ажиллагаагаа улам сайжруулах чиглэлээр сэтгэл ханамжийн судалгаа авч байна.
Өдөрлөгийг СТСБА-ны үйлчилгээний ажилтнууд Халдварын сэргийлэлт, хяналтын багтай хамтран зохион байгуулж байгаа юм.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай