94 орон оролцсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрсний үр дүн юм. Жил бүрийн энэ өдөр ДЭМБ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд олон нийтийн оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаа, эв нэгдлийг идэвхижүүлэх, ойлголтыг сайжруулахад анхаарал хандуулахыг гол зорилгоо болгосон байдаг.
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” өнөөдөр буюу 9 сарын 17-ны өдөр тохиож буй бөгөөд манай улсын эрүүл мэндийн байгууллагууд “Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвийн дор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд улсын болон хувийн хэвшлийн бүх шатлалын эмнэлгийн төлөөлөл оролцсон семинар болж, үйлчүүлэгчийн аюулгүй байдлын 6 стандартыг хэрэгжүүлж буй туршлагаа ярилцлаа.
Уг арга хэмжээнд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр оролцож “Үйлчүүлэгчийн үр дүнтэй харилцааг идэвхжүүлэх нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, төвд хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцав.
Үйлчүүлэгчийн сэтгэл ханамж, аюулгүй байдал, эрх ашиг, харилцаа хандлага гээд олон чухал асуудалд манай ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд онцгойлон анхаарч байгаагийн нэгэн илрэл нь “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан дээрх сургалт семинар юм.




Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ