Азийн цус сэлбэлтийн холбоо /АЦСХ/ нь бүс нутгийн хэмжээнд цус сэлбэлтийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 19 гишүүн улс орон, 23 улсын эмч, мэргэжилтнүүдийн гишүүнчлэл бүхий Олон улсын байгууллага юм. Тус холбооноос жил бүр нэг гишүүн орныг сонгон Их хурлаа зохион байгуулдаг бөгөөд 2019 оны XV Их хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төвд олгосон билээ. Тус төв нь 2013 оноос Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Азийн цус сэлбэлтийн холбооны гишүүн байгууллагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсаас Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгт 54, Азийн цус сэлбэлтийн холбоонд 45 эмч, мэргэжилтэн гишүүнчлэлтэй байгаа юм.
Энэхүү нэр хүндтэй, тив дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагын XV их хурал “Цус сэлбэлтийн анагаах ухааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн дор өнөөдөр өглөө “Корпорэйт конвейшн центр” төвд эхэллээ. XV их хуралд 19 орны 300 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаан дээр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэндчилгээг хурлыг төлөөлөгчдөд уламжилсан юм.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн их хуралд амжилт хүсч хэлсэн үгэндээ ЦССҮТ-д хандаж Олон улсын хэмжээний их хурлыг амжилттай зохион байгуулж байгаад нь талархал дэвшүүлсэн юм.
XV их хурлын төлөөлөгчид орон орныхоо ололт, амжилт, ирээдүйн зорилго, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, цус сэлбэлтийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудаа танилцуулж байна. Хурал маргааш хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөнө.















“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна