Дэлхийн гемофилийн холбоо /ДГХ/-ны ерөнхийлөгч Алайн Велл, тус холбооны бүс нутаг хариуцсан менежер Сачи Сатапади нар 2019 оны 9 дүгээр сарын 9-11-нд Монгол Улсад ажил хэргийн айлчлал хийж байгаа билээ. Уг айлчлалынхаа хүрээнд өнөөдөр ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрхэм зочдыг ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа нар хүлээн авч уулзаж байгууллагын бодлого, үйл ажиллагааг танилцуулж тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Тухайбал, гемофили өвчний оношилгоо болон шинжилгээг цаашид хэрхэн сайжруулах асуудлыг хөндөж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Алайн Велл, Сачи Сатапади нар дараа нь ЦССҮТ-ийн алба, тасаг, лабораторийн ажил байдалтай танилцаад “Орчин үеийн тохижилттой, техник, технологи, арга ажиллагаатай төв байна. Ажилтан, албан хаагчид нь өөрийнхөө хариуцсан ажлаа сайн мэддэг нь харагдлаа. Сэтгэл өндөр байна” хэмээн тэмдэглэлээ.
ДГХ-ны ерөнхийлөгч Алайн Велл, менежер Сачи Сатапади нар ЦССҮТ-д байрладаг Гефомилийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уг өвчний чиглэлээр идэвхтэй ажил зохиож байгаад талархаж байгаагаа онцлов.







“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна