Өнгөрөгч хавар буюу 2019 оны 4 дүгээр сарын 17-нд ЦССҮТ-д гемофили /цус бүлэгнэх/ өвчтэй хүмүүст зориулсан Гемофилийн мэдээллийн төвийн нээлт болж билээ. Энэхүү төвийг байгуулснаар гемофили өвчтэй хүмүүс, тэдний эцэг, эх гэр бүлд сургалт хийж, мэдээллээр хангах, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах боломж бүрдсэн юм.
Тэгвэл өнөөдөр тус Мэдээллийн төв дотоод тохижилтоо үндсэндээ дуусгаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болоод байна. Энэ талаар МҮГХ-ны тэргүүн Н.Мандаа “ЦССҮТ-ийн дэмжлэгтэйгээр манай холбоо Мэдээллийн төвтэй болж, гемофили өвчтэй хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж байна. Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр ЦССҮТ-ээс энэхүү өрөөгөө хүлээн авсанаас хойш тохижилтын ажлаа эхэлсэн. Өнөөдөр дотоод тохижилт маань үндсэндээ дуусаад байна. Тохижилтын ажлаа ЦССҮТ-тэй хамтарч гүйцэтгэсэн болохоор тус төвийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Юуны өмнө ЭХЭМҮТ, Улсын 1 дүгээр төв эмнэлгийн цусны нарийн мэргэжлийн эмч нартай хамтран цус бүлэгнэх өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч байхаар боллоо” гэлээ.






“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна